Dark Light
Нийгэм | 2024-06-07

Үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналтын байцаагч” сэдэвт сургалтын хүрээнд харилцан ажиллагааны болон үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг анх удаа хамтран боловсруулж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрмийн төслийг хэлэлцэн, саналуудаа тусгалаа.

Мөн сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан төлөвлөх, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн болон цаашдын чиг хандлага, үндэсний аюулгүй байдал, төрийн болон албаны нууц, байгууллагуудын харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд онол, дадлага бүхий сургалтыг хослуулан зохион байгуулснаараа онцлог юм.

Анх удаа орон нутагт буюу Төв аймагт зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын 70 гаруй алба хаагч хамрагдсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10