Dark Light
Нийгэм | 2024-06-08

Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, /5-р сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх/ авто замыг

2024 оны 06 сарын 08-ны өдрийн 23:00 цагаас 

2024 оны 06 сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10