Dark Light
Нийгэм | 2024-06-09

Загас: Муу юм бодох хэрэггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сонирхолтой зүйлээр дүүрэн өдрийг өнгөрүүлнэ. Таныг гайхшируулан хэн нэгэн гэнэтийн бэлэг барьж магадгүй бололтой. Хуучны дурсамжаа сэргээж, хол ойрын сураг сонсож цагийг зугаатай өнгөрүүл. Өнөөдөр ажил ихтэй хүмүүс завгүй байх ч ажлын үр дүн тийм ч таатай биш байна. Ихэнх хүмүүс амар тайван орчин хүсэж, элдэв адал явдлаас хол байхыг илүүд үзнэ.
Үхэр: Зөв шударга сэтгэлтэй хүмүүс бусдыг үргэлж хутган үймүүлж явдаг хар буруу санаатай хэн нэгний үйл ажиллагааг шүүмжлэх болно. Буруу зүйлийг олны анхааралд оруулж байж тэмцэл үр дүнд хүрнэ. Зарим үед өөрийн хэт итгэмтгий, гэнэн зангаа хязгаарлах хэрэгтэй. Ажил хэргийн түншлэлд таатай бус мэдээ үл ойлголцолд хүргэнэ. Ахмад хүмүүсийн биеийн байдал сайнгүй байна. Эрүүл мэндийн байдал их анхаарал, халамж хүснэ.

Ихэр: Зарим шийдвэрлэж чадаагүй удсан асуудлаа амжилттай дуусгаж чадна. Хэн хүний хийж барахааргүй хүнд ажил үүргийг амжуулах болно. Энэ ажлын үр дүнгээс таны байр суурь шалтгаалах тул та яаж гүйцэлдүүлэх, хэнээс тусламж авах вэ зэргээ сайн тооцоол. Хэн нэгэнд туслахыг хүссэн бол өнөөдөр тусламжийн гараа сунгахад тохиромжтой цаг нь мөн.

Мэлхий: Алс газар томилолт явахад ажлаа сайтар төлөвлөөгүй бол тохиромжгүй үе. Ихэнх хүмүүс өмнөө овоорсон их ажлын ард гарч чадахгүй дарагдана. Эргэн тойронд болж буй зүйлд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах сэтгэл байвч хийх цаг зав гарахгүйгээс болж бухимдахад хүрнэ. Аливаа сөрөг муу нөлөөнд автахгүй байхыг анхааруулж байна.

Арслан: Амьдралаа өөрчилж шинэ орчин бий болгох гэсэн хүсэл эрмэлзэл тань амжилттай болно. Таныг өмнө нь хохироож байсан хүмүүсийн хортой үйлдлээс зайлсхий. Зарим үйл ажиллагаагаа олонд ил болгох хэрэгтэй. Өдөр тутмын ажлаасаа өндөр ачааллыг авах болно. Төр захиргааны байгууллагад хандах болон чухал бичиг баримттай холбоотой асуудлыг амжуулахад төвөгтэй байж магадгүй.

Охин: Ажил дээр багахан асуудлаас болж том маргаан дэгдэж магадгүй. Хэн нэгний таагүй хандлага таны сэтгэл санаанд ихээхэн нөлөө үзүүлнэ. Нөхцөл байдлыг хурцатгах хэрэггүй. Нэр хүндтэй үйлчилгээ явуулдаг болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүс үр дүн сайтай ажиллана. Ганц бие хүмүүс зөв газраа, зөв цагтаа хайрын харилцааг эхлүүлбэл бие биеийнхээ сэтгэлийг илүү ойлгох болно.

Жинлүүр
: Эрч хүчтэй, санасан бүхнээ түүртэлгүй хийхээр урам зоригтой ажлын өдрөө эхлүүлнэ. Өнөөдөр таны өөртөө итгэх итгэл, бусдаас давуу илүү гарахыг хичээх байдал зэрэг тань туйлын өндөр үүгээрээ ч ажлын амжилтаа мэргэжлийн хүрээнд үзүүлж чадна. Таны нэр хүнд сэтгэл санааны байдалд шууд нөлөөлөх тул өөрийн хийж хүчрэхгүй зүйлээ барьж авах хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгө эсвэл худалдаа наймаа хийхэд тохиромжтой өдрүүдийн нэг.

Хилэнц: Ихэнх хүмүүс одоогийн нөхцөл байдалдаа дасан зохицох чадвартай байх хэдий ч урам хугарч, шантрахад хүрнэ. Зарим хүмүүс ажлаа өөрчлөхийг ихэд хүснэ. Сэтгэлийн хөөрлөөр яарч гаргасан шийдвэр оновчтой бус байдаг гэдгийг санаарай. Ахмад хүмүүсийн зөвлөгөө хүн бүрд оновчтой хүрнэ. Энэ үед хувийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх үйл явдал тохиолдоно.

Нум: Од эрхсийн нөлөөгөөр эргэн тойронд үүсээд байгаа үйл явдлын үнэн мөнийг олж мэдэх болно. Таныг тойрсон олон худал хуурмаг зүйлсийн эсрэг эрэлхгээр тэмцэж чадна гэдгээ харуулах боломж гарна. Хувийн асуудлаас өмнө албаны ажил хэргээ түргэн шуурхай шийдвэрлэхийг илүүд үзнэ. Аливаа асуудлыг шударгаар дүгнэж, шийдвэрлэхийг зөвлөж байна.

Матар: Нэлээд эртнээс бодож төлөвлөсөн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ. Таны хийх зүйл олон хүнээс шалтгаалах учир бүх хүмүүст эртнээс үүрэг даалгаврыг хуваарилан өгч, ажлын явцаа түргэсгэхгүй бол цаг алдах магадлалтай. Хамтрагч нар болон өндөр албан тушаалтантай зөв боловсон харилц. Харилцаан дээр үүсэх асуудлаас сэргийл. Танд тал засаж, нэр олж авах гэсэн хүмүүсийн хуурмаг зөвлөгөөг үл тоож, хайхралгүй өнгөрүүл.

Хумх: Амьдралын хэмнэл нэгэн хэвийн үргэлжилсээр удсан бол илүү өөдрөг, сонирхолтой амьдрахыг хүснэ. Аливааг сэтгэхдээ түргэн шуурхай байж шинэ содон зүйлийг санаачил. Төлөвлөгөөгөө бодит амьдралтай уялдуулан боломжийг зөв, шуурхай ашигла. Танд багагүй ашгийг авчрах боломж харагдах болно. Хайртай хүндээ эелдэг зөөлөн хандаж, халамжаар дутаахгүйг хичээ.

Загас: Энэ өдөр ямар ч муу муухай зүйл бодох хэрэггүй. Таныг од эрхсийн ивээл бүрхэж байна. Эргэн тойрондоо таны нэр хүнд, байр суурь нэмэгдсэнийг та анзаарах болно. Санаа нийлдэг хүмүүстэй ярилцахад тун таатай байж цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлнэ. Ахмад хүмүүсийн заавар зөвлөмжийг анхааралтай сонсож, ажил хэрэг болгож чадвал таны амжилтад эергээр нөлөөлж чадна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10