Улаанбаатар хот, Багануур дүүргийн тавдугаар хорооны Хөдөө хэсэг, “Хэрлэн”-гийн гүүр гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин онхолдож, нэг хүн нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэх дуудлагыг зургадугаар сарын 9-ний өдрийн 22:17 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Тоёота харриер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, жолооч С /48 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан, ажиллаж эсэн мэнд гаргаж, зорчигч Д /54 настай, эмэгтэй/-гийн хамт тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2024-06-10
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







