Dark Light
Нийгэм | 2024-06-10

Ой хээрийн түймрийг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багийн "Жаргалантын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан байж болзошгүй, түймрийн утаа харагдаж байна гэсэн дуудлагыг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн жижүүрээс зургадугаар сарын 9-ний өдрийн 08:10 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Хилийн цэргийн 0243 дугаар ангийн гуравдугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид мөн өдрийн 10:57 цагт түймрийг цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га орчим талбай шатсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10