Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.
Сэргээн засварлалтын ажлын хүрээнд тус музейн Хаалган сүм, Махранз сүм зэрэг гол байгууламжийг эх төрхөөр нь сэргээн засварлаж байна.
1904-1908 оны хооронд халхын бүх аймаг хошуудаас 300 гаруй уран дархчууд цуглан бүтээн босгосон бөгөөд энэ оны наймдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Түүхэн дурсгалт барилга байгууламжуудаа хойч үедээ өвлүүлэх, түүхэн үнэ цэнийг хадгалан сэргээн засварлах бодлогыг Засгийн газраас баримтлан ажиллаж байна.
АДМИН








Нийгэм







