Dark Light
Нийгэм | 2024-06-10

Гол, усны ослоос сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажиллаж байгаа юм.

Мөн НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 13 дахь жилдээ Туул гол дагуу зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10