Dark Light
Нийгэм | 2024-06-10

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх туршлага солилцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс орон хоорондын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг”-ийн хүрээнд 2024 оны зургадугаар сарын 10-15-ны өдрүүдэд нийслэл болон орон нутагт ажиллахаар ДЭМБ-ын НДББ, бүсийн зарим орнуудаас зөвлөхүүд манай улсад хүрэлцэн ирээд байна. 

Зөвлөхүүдийн багийн бүрэлдхүүнд ажиллаж буй ДЭМБ-ын НДББ-ийн ХБӨ-ий Менежмент хариуцсан Зохицуулагч Др. Роландо Энрике Доминго, ДЭМБ-ын НДББ-ийн Номхон далайн арлын улсуудын ХБӨ-ий асуудал ариуцсан Багийн зохицуулагч Др. Томо Канда, Филиппин улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Жон Жулиард Го, Др. БНХАУ дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ, хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чүй Ин нар өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаж, НЭМҮТ-өөс ХБӨ-ий чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, судалгаа, төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцаж, уулзалтад оролцогчид харилцан асуулт асууж, хариулт өгч, санал солилцлоо.

Уулзалтад ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, зөвлөх Н.Оюунгэрэл болон НЭМҮТ-ийн УЗ-ийн гишүүд оролцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00