Dark Light
Нийгэм | 2024-06-10

Үхэр: Бүтээлч чадвар сайжирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажил амьдралын төлөвлөгөөний зарим хэсэг өөрчлөгдөхөөс аргагүй тал руу орно. Гэнэтийн хүчин зүйлээс хамаараад түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Бэрхшээлийг боломж болгон ашиглаж өөрийнхөө ур чадварыг харуул. Ойрын үед хүсэж буй байр сууриндаа хүрэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанаас ганц бие хүмүүс сэтгэлийн таашаал хүлээн авна. Таны хандлага бусдыг татах чадварыг нэмнэ. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Халдварт өвчин тусахаас болгоомжил. 

Үхэр: Амьдралын эрч хүч нэмэгдэх тул бүтээлч чадвар сайжирна. Мөн зөн билэг тань мэдрэмтгий байх бололтой. Гэр бүл болон хайртай хүнтэйгээ харилцахдаа анхааралтай байгаарай. Хэрүүл маргаан байдлыг хүндрүүлж болзошгүй. Анхаарал болгоомжтой байвал бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ. Бага ч болов цаг гарган, ганцаараа байж нөхцөл байдлыг тунгаан бясалгах хэрэгтэй байна. Сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа хүмүүсийн эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсэх бололтой. 

Ихэр: Өнөөдөр ажил хэргийн уулзалт, албан бичиг бүрдүүлэх зэрэг ажлын үед ихээхэн анхааралтай байх хэрэгтэй гэж од эрхэс сануулж байна. Жижиг алдаанаас ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдал хүлээж мэднэ. Од эрхсийн байрлал таны хувийн амьдралд ч үүсэж магадгүй үл ойлголцлыг сануулж байна. 

Мэлхий: Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий, эрч хүчтэй байдлаа илүү ихээр харуул. Бусдын нүдэнд сул дорой, ур чадваргүй байдал бүү гаргаарай. Өөрт байгаа бүхий л боломж бололцоогоо алдаж болохгүй. Зарим үед бүтэлгүйтэж урам хугарах ч дараагийн удаа ахиц дэвшилтэй байж, амьдралдаа шинэ алхам хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй бай. 

Арслан: Зарим нөлөө таныг өөрийн үзэл бодлоосоо ухрахад хүргэж болзошгүй. Ямар ч сайн найз нөхдийн нөлөөнд авталгүй өөрийн эрх ашиг, байр суурийг хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Хөндлөнгийн хүмүүсийн маргаан, үл ойлголцлыг тоох хэрэггүй. Хэрэв нөхцөл байдал танд ашигтайгаар эргэхээр бол аз завшааныг алдаж болохгүй. 

Охин: Өнөөдөр санхүүгийн зарим асуудал сэтгэлийг тань зовооно. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг тоолгүй их мөнгөөр аз сорьсон үйл ажиллагаа явуулах нь амжилтгүй болох магадлалтай. Өмнө хийсэн буруу үйлийн үр дагавар таныг болон гэр бүлийнхнийг зовоох магадлалтай. Нөхцөл байдлыг зөв хүлээн авахгүй бол нэг хэсэгтээ үргэлжилнэ. Гэр бүлийн харилцаанд хайр дурлалын адал явдал нь үл ойлголцол авчирна. 

Жинлүүр: Олон нийтийн болон хүн ихтэй газраас холуур байгаарай. Ялангуяа үймээн самуун хэрүүл шуугиан болж байвал оролцох хэрэггүй. Ажлын хувьд ачаалал ихтэй жижиг сажиг олон янзын ажлын араас хөөцөлдөж, бүх зүйлд гар бие оролцох гэсээр нэлээд зүдэрнэ. Хөндлөнгийн хүний дайралт, өдөөн хатгалгад автахгүй байхыг хичээ. Аливаа таагүй үйлдэлд хутгалдах эсэх нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. 

Хилэнц: Гэнэтийн үйл ажиллагаанд идэвх муутай оролцоно. Ашиг сонирхол буурч, сэтгэл санааны хувьд уналтын байдалд орно. Энэ нь таныг хямралд оруулж магадгүй. Ойрын хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргахаас гадна хамтран ажиллах багаа сайн бүрдүүл. Хүрээлэлдээ хуучин хүмүүсээс гадна асуудлыг арай өөр талаас харж сэтгэж чадахаар шинэ хүнийг оруулж ирэхийг хичээ. 

Нум: Ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл санааны байдал тогтвортой байх тул ахиж дэвших таатай боломж гарч ирсэн байна. Шинэ мэдлэгээр толгойгоо цэнэглэж өөрийгөө хөгжүүлэхийг илүүд үзнэ. Найз нөхдийн зүгээс хууран мэхлэлт, хов живд хутгалдаж магадгүй тул өөрийнхөө үнэн зөв гэдэгт итгэж байгаа байр сууриа хамгаалахыг эрхэмлээрэй. Гэр бүлд эв найрамдал, халуун дулаан уур амьсгал ноёрхоно.

Матар: Бичиг цаастай холбоотой бүхий л ажилд болгоомжтой, анхааралтай хандаарай. Тэр тусмаа санхүүтэй холбоотой ажилд алдаа гаргаж, асуудалд орохоос сэргийл. Зарим хүмүүсийн хувьд ажлаа өөрчлөх бөгөөд өөрт оногдсон үүрэг даалгаврыг амжилттай шийдвэрлэж чадна. Биеэ авч явах байдал болон сэтгэл санааны тайван байдлаа хадгалж чадвал хайртай хүмүүстэйгээ харилцаагаа таатай байлгана. 

Хумх: Өнөөдөр ямар нэгэн сорилтод орж байгаа бол өөрт буй итгэлээ бүү алд. Өөр саад болох зүйл рүү анхаарлаа хандуулахгүй байсан нь дээр. Танд чухал сонголт хийх мөч ирж магадгүй. Таны хувийн амьдралд нөлөөлж болохуйц үйл явдал өрнөж мэднэ. Шаргуу зан нь зарим талаар амжилт авчирна. 

Загас: Өнөөдөр өдөр тутмын ажил хэрэг амжилттай байхаас гадна төлөвлөж байгаагүй ашигтай худалдаа арилжааг ч хийж чадна. Ажил хэргийн үр бүтээмж сайн байх нь бүх талаар таны боломжийг нээнэ. Аливаа харилцаа ч мөн таатай байж олон сайхан хүмүүстэй нүүр тулан ярилцаж их зүйлийг мэдэж авна. Өөрийгөө бусдад эергээр таниулж, сайшаал магтаал харамгүй хүртэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10