Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал багийн “Жаргалант” хороолол болон ‘’Адуучийн хороо’’ гэдэг газар зургаадугаар сарын 12-ны өдрийн 19:00-19:20 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас хоёр өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг мөн өдрийн 19:30 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Шуурганд иргэн Б-ын 5 ханатай 1 гэр, Н-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Нийгэм | 2024-06-13
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







