Dark Light
Нийгэм | 2024-06-13

Архангай аймгийн Засаг даргыг шалгахад согтуурлын зэрэг тогтоогдоогүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн цагдаагийн газраас өчигдөр болсон үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Архангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр мэдээллийг хийв. Зургаадугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Их хурлын сонгуулийн нэгдүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулга нь МУ-ын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэхь заалтыг зөрчсөн байж магадгүй гэсэн гомдол, мэдээлэл иргэнээс тус цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу гомдол, мэдээллийг бүртгэж аваад, шалгах ажлыг явуулж байсан. Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдрийн 19:00-22:00 цагийн хооронд Архангай аймгийн Г.Дэмид жанжны талбайд АН-аас нэр дэвшигч нар сонгуулийн үйл ажиллагааныхаа нээлтийг хийсэн. Энэ арга хэмжээний дундуур АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулга 21:30 цагт өөрийн аав Пүрэвбаатар, өмгөөлөгчийн хамт сайн дураараа ирсэн. Үүний дагуу тухайн гомдлыг шалгаж байгаа алба хаагчийг дуудсан. Алба хаагчийг ирэх хооронд аав Пүрэвбаатар нь буцаж АН-ын нээлтийн үйл ажиллагаан дээр очиж “Манай хүү Мөнхтулгыг цагдаа хүчээр барьж явлаа” гэх худал мэдээллийг нээлтийн үйл ажиллагааны индэр дээрээс тараасан. Үүнээс болж иргэдийг бухимдуулсан. Энэ нь хууль сахиулах байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн. Үүнд цагдаагийн байгууллагын зүгээс маш их харамсаж байна. Ямар нэгэн нам эвслээс үл хамааран цагдаагийн байгууллага нийтийг хамарсан үйл ажиллагаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж ирсэн. Өчигдөр ч гэсэн энэ үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг залруулан мэдээлж байна. -Тухайн үед аймгийн Засаг дарга согтуу байсан гэж хүмүүс ярьсан. Энэ тухай тодруулахгүй юу? -Цагдаагийн байгууллагын үүдэнд цугласан хүмүүсийн хажуугаар аймгийн Засаг дарга Цэрэннадмид өөрийн хувийн унаагаар зорчиж явсан. Үүнийг иргэд Засаг даргыг машинаас буулган согтуу байна шалгаж өг гэх гомдол мэдээллийг гаргасан. Энэхүү гомдлын дагуу тухайн гадна байсан иргэдээс төлөөлөл оролцуулан тодорхой камерын бичлэгээр баримтжуулан, нүдэн дээр нь согтуурал хэмжих багажаар согтуурлын зэргийг шалгасан. Тэгэхэд Засаг даргаас согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал мөн тогтоогдоогүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10