Dark Light
Нийгэм | 2024-06-13

"Монголын эдийн засгийн чуулган 2024" долдугаар сард болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв Азийн стартап экосистемийн хамаарал бүхий корпорацууд, хөрөнгө оруулагчид, стартапуудыг оролцуулсан Central Asia Tech Summit Х, Startup World Cup Central Asia Х Монголын эдийн засгийн чуулган 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдана.

Монголд анх удаа энэ арга хэмжээний хүрээнд дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид болон нөлөө бүхий антрепенёрууд тайзан дээрээс мэдлэгээ хуваалцах юм. Зөвхөн стартапууд болон хөрөнгө оруулагч нарт төдийгүй экосистемийн бүхий л хэсэг болох дээд түвшний холбоо харилцаа, мэдлэгт өсөлт авчрах боломж бүхий арга хэмжээ болохоороо онцлог юм.

Стартапын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг төв азид авчрах, бүс нутгийн стартапын экосистемийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор тэргүүлэгч корпорацууд, венчур сангууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн дэмжигч байгууллагаар оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10