Dark Light
Нийгэм | 2024-06-13

Соёлын салбарын төсөв санхүүгийн өнөөгийн байдлыг танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас харьяа байгууллагуудын нягтлан бодогч болон орон нутгийн соёл урлагийн газрын төсөв санхүү, нягтлан бодогч нарт Санхүү, хөрөнгө оруулалтын газраас 2 өдрийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэхүү сургалтаар соёлын салбарын төсөв санхүүгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл бэлтгэх аргачлал, үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал, санхүүжилтийн үр дүнг танилцууллаа.

Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”,  “Аз жаргал ба бүтээмж” сэдвээр сургалт орж албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10