Dark Light
Нийгэм | 2024-06-13

Эмнэлгийн 2 давхраас 50 настай эмэгтэй унаж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урд шөнө буюу 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 01:30 цагт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн 2 давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, 50 настай, эмэгтэй Д нь эмчлэгдэх явцдаа унаж нас барсан харамсалтай тохиолдол болсон байна. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм.

Энэ талаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Алтанчимэгээс тодруулахад "Хүн унаж нас барсан хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10