Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, УИХ-ын Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлаар төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлуудыг сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллахыг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигчид, олон нийтэд анхааруулан,
1. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
2. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
3. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
4. Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
5. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
6. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх тухайг ЗӨВЛӨСӨН юм.
Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд
1. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигчид, олон нийтэд анхаарах Комиссын Зөвлөмжийн талаар
2. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл
3. Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал: УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр анхаарах асуудал
4. Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.Ундраа: УИХ-ын сонгуулийн үеэр хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь
5. Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Чулуундолгор: УИХ-ын сонгуулийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх нь сэдвээр мэдээлэл өгч байна.
АДМИН








Нийгэм






