Монгол Улс аялал жуулчлалыг дэмжихээр 34 орны иргэдийг визнээс чөлөөлөх шийдвэр гаргалаа
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг татах зорилгоор дэлхийн 34 орны иргэдэд визгүй зорчих түр хугацааны хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад багтсан улс орнуудын иргэд 2026 оны турш Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй нэвтэрч, 30 хүртэл хоногоор саатах боломжтой болж байна.
Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлснээр визний хөнгөлөлтөд Европын 32 улсаас гадна Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд багтжээ. Харин жагсаалтад Африкийн нэг ч улс алга.
Визгүй зорчих эрхтэй 34 улсын жагсаалт:
-
Австри
-
Бельги
-
Унгар
-
Грек
-
Дани
-
Испани
-
Итали
-
Латви
-
Литва
-
Лихтенштейн
-
Люксембург
-
Мальта
-
Нидерланд
-
Польш
-
Португал
-
Словак
-
Словени
-
Финланд
-
Франц
-
Хорват
-
Чех
-
Шведийн Хаант Улс
-
Эстони
-
Норвеги
-
Исланд
-
Швейцар
-
Болгар
-
Ирланд
-
Кипр
-
Румын
-
Монако
-
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
-
Австрали
-
Шинэ Зеланд
Жуулчдад зориулсан журам болон сунгалт:
Эдгээр орнуудын жуулчид урьдчилан виз авах шаардлагагүйгээр Монголд ирэх бөгөөд хэрэв 30 хоногийн хугацаагаа сунгах хүсэлтэй бол Гадаадын иргэн, харьяатын газарт биеэр очиж эсвэл цахим порталаар дамжуулан хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаж, нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах эрхтэй юм байна.
Энэхүү журам нь зөвхөн аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй иргэдэд үйлчлэх бөгөөд урт хугацаагаар оршин суух, ажил эрхлэх, суралцах иргэдэд хамаарахгүй гэдгийг анхааруулжээ.
ТАТАР МАЙДАР



Нийгэм



