Dark Light
Нийгэм | 2024-06-16

Б.Энхбаяр: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 15-нд “Сант суманд гадны нөлөөтэй хүн нас барлаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сант сумын Ардчилсан намын дарга Б нь гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй” хэмээн мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10