2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт иргэд Д нь ховор амьтны жагсаалтад орсон Хар сүүлтийг мотоциклоор дайрч агнан энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хадгалж, экологи эдийн засагт 6.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн. Уг хэргийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм.
Нийгэм | 2024-06-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






