2024 оны 8 сарын 9-19-ний хооронд Монгол Улсад АНХ удаагаа АХМАД шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Өнгөрсөн 2023 онд Филиппин Улсад нийт 3000$ шагналын сантай болж байсан бол манай улсад хоёр дахин нэмэгдүүлсэн 6000$ шагналын сантайгаар болох гэж байна.
Ахмад шатарчид энэхүү тэмцээнд түрүүлснээр Олон Улсын шатрын Их мастерын цолны 1 норм биелүүлнэ. Түүнчлэн дэд байранд шалгарахад IM буюу Олон Улсын мастер цолыг шууд авах эсхүл 1 норм, гутгаар байранд шалгарахад FM буюу ОУШХ-ны мастер цолонд шууд хүрэх боломжтой юм. Одоогоор тэмцээнд ОХУ, Малайз, Филиппин, Япон, Кувейт зэрэг орнуудаас тамирчдаа оролцуулахаар мэдүүлээд байна.
Тус тэмцээнийг Монголын шатрын холбооны удирдлагууд Азийн Шатрын Холбооны Их хурлын үеэр Монгол Улсад зохион байгуулах эрхийг авч байв.
Монгол Улсаа төлөөлөн оролцох ахмад шатарчдадаа зориулж тэмцээн зохион байгуулагдах зочид буудалд хөнгөлөлттэй үнээр байрлаж, хооллох боломжуудыг гаргасан тул захиалгыг 89115333 дугаараар холбогдож өгнө үү.
ФИДЕ сайт дээрх Англи удирдамж: https://fide.com/calendar/53980
Тэмцээний талаар 88032888 дугаараас тодруулах боломжтой.
АДМИН








Нийгэм






