Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.10-наас зургаадугаар сарын 16-ны өдрүүдэд) 37.095 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 447 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 185, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 10 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 59.700 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.441 зөрчлийг шийдвэрлэсэн.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58.842 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 599 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2041, Танхайрах 118, Хүний биед халдах 372, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 166, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.969, бусад 2775 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 66 иргэнд 19.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 166 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
АДМИН








Нийгэм






