Монгол Улсын арслан цолыг нөхөн хүртсэн Ц.Бямба-Отгоноос тодрууллаа.
-Монгол Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Би шударга бус зүйлийг эсэргүүцдэг. Тэр дундаа допинг хэрэглэхийн эсрэг байдаг. Монгол бөхийг муухайгаар харагдуулах нэг зүйл юм даа.
-Үеийнхээ бөхчүүдэд уриалах зүйл байна уу?
-Дөнгөж үндэсний бөхөөр хичээллэж эхэлж байгаа залууст энэ шийдвэр үлгэр дуурайл болж хүрч байгаа байх. Ийм шийдвэр гарснаар залууст нөлөөлөх байх. Үүнийг хэрэглээд яваад байж болдог юм байна гээд яваад байвал нэг хэрэг. Ингээд шийдчихдэг юм байна гэж бодогдвол өөр хэрэг. Үндэсний бөхөөр хичээллэдэг залуустаа хандаж хэлэхэд үнэн шударгаар монгол бөхийн дэвжээгээ хүндлээд сайхан барилдацгаагаарай гэж хэлье.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм






