Dark Light
Нийгэм | 2024-06-17

Секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай насос өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван ширхэг өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг өнөөдөр  /2024.06.17/ хүлээлгэн өглөө.  

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцсон юм.

Эдгээр бүрэн автомат насосууд нь түлш бага зарцуулдаг, хөдөлгүүрийн хэмжээ авсаархан бөгөөд удаан хугацаанд хуурай ажиллах чадвартайгаас гадна секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай.

“УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь”  төслийн эрсдэлтэй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барьж, төрийн 100 албан хаагч болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10