Dark Light
Нийгэм | 2024-06-17

Амь аврагдсан иргэн талархал ирүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тэрэлжийн гармаас Майхан уул хүртэл  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид завьт эргүүлээр  үүрэг гүйцэтгэж буй. Тус өдөр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байх үедээ алба хаагчид Тэрэлжийн шинэ гүүрний орчим голд живж байсан 26 настай эрэгтэйг авран хамгаалж ажилласан байна. Амь аврагдсан иргэн А-гаас  тус хэлтсийн аврагчдад хандан талархал ирүүлжээ.

Уг талархалд:

2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19:10 цагт Ц.А миний бие эргүүлэгтэй усанд хөл алдан живж байхад амь насыг минь аварсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн багийнханд чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье. 

Голын эрэг, тогтоол усны дэргэд аялж зугаалахдаа усны ослоос сэрэмжлэн, гол, нуурын усны түвшин ихэссэн үед усанд орохгүй байх, онцгой сонор сэрэмжтэй байхыг иргэддээ уриалж байна. Иргэн Ц.А гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10