Dark Light
Нийгэм | 2024-06-17

Шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааны уялдааг зохицуулах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын даргын 2024 оны 02 тоот тушаалаар “Шуурхай штаб”-ыг байгуулсан. 

Шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах ажилтан, алба хаагчдад өнөөдөр НОК-ын орлогч дарга, хурандаа А.Дашням үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч, томилгоожууллаа.  

Нийслэлийн Онцгой комиссын V хурлаас Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10