Dark Light
Нийгэм | 2024-06-17

Монголын хөл бөмбөгийн лигийг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөл бөмбөгийн Холбоо болон Монголын мэргэжлийн хөл бөмбөгийн дээд лигийн Очир зөвлөл нарын хооронд хөл бөмбөгийн Дээд лиг, Нэгдүгээр лиг, Супер цом тэмцээнүүд /Лиг /-ийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, хөгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээ нь Лигийг олон улсын стандарт, дүрэм журмуудын хүрээнд бизнесийн агуулгад нийцүүлэн маркетинг, менежментийг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах, Лигийн үнэ цэнийг дотоодын болон олон улсын хэмжээнд өсгөх, Лигийн клубуудын үйл ажиллагааг бодлогоор дэмжих зорилготой. 

Энэхүү гэрээний дагуу МХБХ нь Лиг, түүний зохион байгуулалттай холбоотой бүхий л эрхийг Лигийн зөвлөлд 6 жилийн хугацаатай эзэмшүүлж буй юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10