Dark Light
Нийгэм | 2024-06-18

Живж байсан хүүхдийг авраад өөрөө осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газарт “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 11:24 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зургаадугаар 17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгч ажилласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10