Dark Light
Нийгэм | 2024-06-18

Жинлүүр: Үр бүтээлтэй ажиллах боломж ихэснэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Зарим нөхцөл байдал тийм ч таатай бус байх бөгөөд өөрөө ч бусдаас тусламж авах шаардлага гарч магадгүй. Уур бухимдал, тэвчээргүй зангаасаа болж ээдрээтэй асуудалд орж болзошгүй. Аливаа харилцааг хувийн ба албаны гэж ялгалгүй болгоомжтой, анхааралтай байхыг сануулж байна. Хайр дурлалын сэтгэл хөдлөм үйл явдал эргэн тойронд байхгүй тул та гонсойх болно. 

Үхэр: Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний олж авсан буруу мэдээллийн золиос болохоос сэргийл. Ажлын газар урваж хөрвөсөн нөхцөл байдал үргэлжлэх болно. Элдэв дарамтаас болж та өөр гарч бодоход хүрнэ. Зарим хүмүүс сонирхолтой арга барилаараа олны анхаарлын төвд байж чадна. Худалдаа наймаа хийх, амьдрах газраа өөрчлөх зэрэгт сонголт хийж чадахгүй эргэлзэнэ. 

Ихэр: Амьдралын хандлага эерэг байж таны хийж бүтээх үйлсийг өөдрөг байлгаж чадна. Өнөөдөр зорьсон ажлаа амжилттай дуусгаж, бичиг цаасны асуудлаа зохицуулж чадна. Хэн нэгний тусламж авах хүсэлтэд хариу өгөх үе тулгарна. Биеэ даасан бодолтой, хариуцлага хүлээж сурсан хүмүүс ямар ч нөхцөлийг тайван хүлээж авна. Санхүүгийн байдал асуудалд орж магадгүй байгааг анхаар. 

Мэлхий: Оюун бодлоо дотроо төрсөн мэдрэмжээс өөр тийш нь хандуул. Бодитоор болж буй бүхнийг ойлгож ухаарахад цаг зав гаргах хэрэгтэй. Оюун ухаанаа дайчлах юм бол зөв зохистой үйлийг эхлүүлж чадна. Уран бүтээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадвал ирэх амжилт нь таны төсөөлснөөс илүү байж чадна гэдгийг амлаж байна. Хэрэгтэй үед нь бусдыг урамшуул, магтаарай. 

Арслан: Үйл ажиллагаа өргөжин тэлэх боломж гарч ирнэ. Амар хялбар арга замаар биш хүнд хэцүү, саад бэрхшээлийг даван урагшлахыг илүүд үзнэ. Бүх зүйлийг нарийн нягт, тодорхой төлөвлөж боловсруулах хэрэгтэй. Төрийн байгууллагын хүмүүс албан тушаал дэвших талаар хөөцөлдөхөд таатай үе байна. Гэхдээ зарим талаар санхүүгийн тодорхойгүй байдалд сэтгэлээ чилээнэ. 

Охин: Шинэ ажил эхлүүлэх төлөвлөгөө боловсруулах үе. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хийсэн үйл ажиллагаанд таатай байх болно. Шинээр ямар нэгэн зүйл эхлэх л гэж байгаа бол дутуу дулимаг ажлуудаа нэг мөр цэгцэлж байж эхлээрэй. Хэрэв та өмнө нь гаргасан алдаанаасаа салж чадахгүй бол хэзээ ч урагш ахиж, амжилт гаргахгүй гэдгийг сануулж байна. 

Жинлүүр: Үр бүтээлтэй ажиллах боломж ихэснэ. Үүссэн асуудлыг тайван бөгөөд ухаалгаар шийдвэрлэж чадвал ажлын амжилт тэндээс л эхэлнэ. Бүх зүйлийг тогтсон хэв маягт баригдаж хийлгүй, тухайн цаг үедээ тохируулан өөрчлөх шаардлагатай бол зоригтойгоор шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хамтран ажиллагсдаа дэмжин урамшуулах нь бас л амжилтын үндэс юм. Хувийн амьдралд таатай уулзалт тохионо. Сэтгэлд таатай мэдээ дуулна. 

Хилэнц: Өнөөдөр арилжаа наймаа хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэгт сайн. Мөн орчин үеийн технологийн дэвшилтэй тоног төхөөрөмж худалдан авах нь ажил амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Аливаа хөрөнгө оруулалттай холбоотой болон хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой бичиг баримт боловсруулах үед маш хянуур хандаарай. Одоогийн санхүүгийн байдлаа сайжруулах чухал алхмыг амжилттай хийж чадна. 

Нум: Өнөөдөр тодорхой бус уур амьсгал гэр бүлийг бүхэлд нь нөмрөөд авна. Ямар нэгэн эргэлзээтэй асуудал үүний шалтгаан болж, үр дүн нь туйлын бүдэг байна. Гэхдээ хэн нэгэн инээд хөөр, дуу шууг танд бэлэглэх болно. Ойр дотнын хүмүүсээ хайр халамжаар бүү дутаагаарай. Чин сэтгэлээсээ та бүхэнд аз жаргалыг харамгүй бэлэглэх хүн хэрэгтэй болно.

Матар: Өнөөдөр зориглон барьж авсан ажил амжилттай хэрэгжиж чадна. Ажил мэргэжлийн ур чадвараа ахиулж, албан тушаал дэвших эсвэл чухал шийдвэр гаргах эрхтэй болж магадгүй. Энэ нь өмнөх хүсэл мөрөөдлөөс илүү бодитой байх болно. Эдийн засгийн боломж муудах магадлалтай тул үр ашиггүй зардлаа аль болох танаарай. Ажлын ачааллын улмаас найз нөхөд, хамт олонтой үл ойлголцох юм бол таныг улам ядаргаанд оруулах магадлалтай. 

Хумх: Энэ өдөр сэтгэл хөдлөлдөө автах нь тийм ч таатай биш байна. Ноомой хайнга байдал таны эрч хүчийг улам бүр сулруулж байгааг ухаарах хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзах, ойр дотнын хэн нэгнийд очих зэргээр сэтгэл санаагаа өөдрөг болгож тодорхой хэмжээний амралтыг өөртөө гарган ухаарал тайвшралыг олж ав. Оройг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. 

Загас: Энэ өдөр ажлын эрч хүчээ хаана гээчихсэн юм гэмээр урам зориггүй, бүтээмж муутай байна. Таныг цухалдуулж, бухимдуулах явдал нэлээд тохиолдож магадгүй. Аль болох тайвшралыг олох газраа байх гэж хичээх болно. Хуучин ажил, зарим холбоо харилцаагаа төгсгөл болгох хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ эв зүйгээ олж чадвал сэтгэл санаа сэргэнэ. Өөрийгөө харуулах боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10