Камбожийн Хаант Улсын Эдийн засаг, сангийн яамны төлөөлөгчид нь Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлага, засгийн газрын гадаад болон дотоод үнэт цаас гаргах, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги, ногоон санхүүжилтийн зохицуулалтын талаар туршлага судлахаар Монгол Улсад 2024 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд ажиллалаа.
Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын дунд хугацааны өрийн стратеги боловсруулах, гадаад болон дотоод үнэт цаас, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хэлэлцээр хийх асуудлаар сургалт өгч, өөрсдийн туршлагыг хуваалцлаа.
АДМИН








Нийгэм






