Dark Light
Нийгэм | 2024-06-19

"BAZAAR BERLIN"-д оролцох үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 62 дах удаагийн "BAZAAR BERLIN" буюу Германы  хамгийн том бэлэг дурсгалын худалдааны үзэсгэлэн болно.

Уг үзэсгэлэн нь 2024 оны арваннэгдүгээр сарын 6-10-ны хооронд Берлин хот, Герман улсад болох бөгөөд гар урлал, бэлэг дурсгал, гэр ахуйн жижиг хэрэглэлүүд зэрэг 60 гаруй орноос ирсэн олон улсын бараа бүтээгдэхүүнийг нэг дор танилцуулж, борлуулдгаараа онцлог аж.

Монгол Улсаас 10 гаруй жил тасралтгүй энэхүү үзэсгэлэнд МҮХАҮТ-аас групп бүрдүүлэн оролцож байгаа тул Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дадсан, хүлээлттэй байдаг хэрэглэгчидтэй болтлоо зах зээлээ бий болгосон арга хэмжээ юм. Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах сонирхолтой үндэсний үйлдвэрлэгчид уг үзэсгэлэн худалдаанд оролцох боломжтой.

Бүртгэлийн хугацаа: Наймдугаар сарын 15-ныг хүртэл. Дэлгэрэнгүй мэдээллийг 77277070-4, 99036193, exhibition@mongolchamber.mn цахим шуудангаар лавлах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10