Dark Light
Нийгэм | 2024-06-19

Дохионы орчуулагчтай гамшгийн сургалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд гамшигт осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас “Гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийг түшиглэн зохион байгуулсан тус сургалтад “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын гишүүд хамрагдсан юм. Гамшгийн онцгой нөхцөл байдал, өрхийн бэлэн байдал, “what3words” апплейкшныг ашиглах нь, гал, газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, утаат орчноос аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг гамшгаас хамгаалах мэдлэг олгосон тус сургалт дохионы хэлтэйгээр зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10