Dark Light
Нийгэм | 2024-06-19

"Nvidia" хамгийн үнэ цэнтэй компани боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Nvidia хөрөнгийн зах зээл дээрх дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Нэгдсэн Улсын Нью Йорк мужийн  Nvidia компани мягмар гарагт бусад технологийн компаниудаас түрүүлж, хиймэл оюун ухааны хүч чадлын хамгийн сүүлийн үеийн загварыг бүтээж дэлхийд хамгийн үнэтэй арилжаалдаг компани боллоо.

NVIDIA Omniverse Cloud Sensor RTX нь бие даасан тээврийн хэрэгсэл, робот гар, хөдөлгөөнт робот, хүн дүрст робот зэргийг туршиж дэлхийн зах зээлд оруулдаг компани юм. Сүүлийн 18 сарын хугацаанд хиймэл оюун ухаанд асар их туршилтыг хийж байсан уг компани нь орон нутгийн цагаар 13:25 (1725 GMT) цагийн орчимд 3.4 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.3 их наяд ам.долларт хүрч, Майкрософт, Apple-аас өндөр үнэлгээнд хүрсэн байна.

Женсен Хуан тэргүүнтэй Калифорнид төвтэй тус компани нь хиймэл оюун ухаанд шинэ дэвшил гаргахад салбарын хурдыг тогтоосон хүчирхэг GPU чипүүдийн эрэлт хэрэгцээ их байгаагаас ашиг орлого нь өссөн байна. Тавдугаар сард Nvidia 14.9 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан бол 26 тэрбум долларын орлого нь өнгөрсөн оны мөн үеийн санхүүгийн улирлын орлогоос бараг дөрөв дахин их байна.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10