НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа.
Нийслэлийн онцгой байдлын шуурхай штаб байгуулагдаад ажиллаж байна. Штабын хурал зургаадугаар сарын 9-нд хуралдаж, гамшгийн шар түвшинд шилжсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах ажлуудыг дэс дараатайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Өчигдөр орсон борооны үеэр СХД, ХУД-ийн нутаг дэвсгэр, 361 гарам хавьд 1 цаг орчим үргэлжилсэн бороо орсон. Үүнээс үүдэлтэйгээр онцгой байдлын байгууллагад 20 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу ажиллаж зөвлөгөө мэдээллийг өгсөн. Одоо газар дээр нь очоод үзвэл хашаагаар нь, гэрээр нь ус орсон нөхцөл байдалтай байна. Мөн зам дээр тогтсон усанд машин орох боломжгүй боогдсон гэх мэт дуудлага мэдээлэл ирсэн. Үүн дээр зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан. Хоёр дуудлагад ус соруулах ажлыг зохион байгуулж ажилласан. Их хэмжээний ус орвол гуу жалганд буусан, үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлууд бий. Өчигдрийн дуудлага мэдээлэлд харьцангуй эрсдэлтэй багатай бүс байсан.
Цаг уурын байгууллагаас бидэнд мэдээлэл ирүүлсэн. 20-21-нд шилжих шөнө үргэлжилсэн аадар бороо Улаанбаатар хотод орно. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлага байна гэдгийг анхааруулсан. Энэ мэдээллийг иргэддээ сэрэмжлүүлэг болгон хүргэе. Тухайн шөнө болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
АДМИН








Нийгэм






