Dark Light
Нийгэм | 2024-06-19

Гандан хийдүүдээс хулгай хийдэг бүлэглэлийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2020 оноос хойш Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өмнөговь , Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 27 сумд байрлах Гандан хийдүүдэд хууль бусаар нэвтэрч, түүх соёлын дурсгалт эд зүйлс шашны эд зүйлс буюу Судар-658 

Бурхан гуулин болон танк-124. 

Цан-48 

Хонх дамар-16 

Мөнгөн бишгүүр-4

Очир-8 

Хонх-7 

Дун-8 ширхэг алдагдсан 37 гэмт хэрэг бүртгэгджээ.

Гандан хийдүүдэд үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэгүүдийг илрүүлэх, таслан зогсоох, соёлын дурсгалт шашны эд зүйлсийг олж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан ажиллаж илрүүлээд байна. Дээрх гэмт хэргүүдийг урьд өмнө нь 2-5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан Б, Н, У нар үйлдсэнийг тогтоож, илрүүлэн эд мөрийн баримтаар 74 ширхэг бурхан шашны эд өлгийн зүйлүүдийг хураан авч шалгах ажиллагаа эхлээд байна. Үүнээс дурдвал Ховд аймгийн Дарви сум, Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах хийдээс 2023 оны тавдугаар сарын 1-2-нд шилжих шөнө  хулгай орж Янбат нэртэй танан эх том жижиг цан нийт долоон хос хуучны улааны юм, Банзрагч, Лүмбэнгарав, Алтангэрэл, Жадамба зэрэг таван судар галин нэг ширхэг гуулин таваг нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Дээрх гэмт хэргийг 41 настай эрэгтэй Б нь үйлдсэнийг цагдаагийн байгууллагын алба хаагчид олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хулгайд алдагдсан эд зүйлсийг хийдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн итгээд нь  2011 онд дээрэмдэх,  2017 онд хулгайлах гэмт хэрэг үйлдэн хорих ялаар шийтгэгдэж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10