Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын “Өрхийн амьжиргаа, даван туулах” хөтөлбөрөөс ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад гамшиг, ослын голомтод амилуулах суурь тусламжийг үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө.
Үүнд 12 нэр төрлийн 17 ширхэг эмнэлгийн яаралтай тусламжийн болон холбооны тоног төхөөрөмж багтсан байна. Ингэснээр гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн чадавх, бэлэн байдал дээшлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
АДМИН








Нийгэм






