Dark Light
Нийгэм | 2024-06-19

Галт тэргэнд хулгай хийгээд баригдсан 30 настай монгол иргэний талаар мэдээлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Цагдаагийн газраас “Галт тэргэн дотор хулгай хийсэн хэргээр Монголын иргэн, 30 настай  Д-г баривчиллаа” гэх мэдээлэл өгсөн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ. 

Сэжигтэн энэ сарын 16-ны өдрийн 00:00 цагт Яманотэ шугамын Шинэоокүбо буудал дээр зогсож байсан галт тэрэгний суудал дээр согтуу хэвтэж байсан 32 настай иргэний цүнхийг хулгайлах үедээ газар дээрээ баригдсан байна. 

Хохирогчийн цүнхэнд 60 мянган иен бүхий түрийвч, гар утас байсан ба сэжигтэн “Цүнх миний хөл доор байсан тул эзэнд нь өгөх гэж байсан” гэх мэдүүлэг өгчээ. 

Тус улсын цагдаагийн газраас “Манай нэг ажилтан хэрэг гарахаас нэг цагийн өмнө галт тэргэн дотор сэлгүүцэж байсан сэжигтэй этгээдийг даган мөрдсөн. Ингээд согтсон хүний цүнхийг хулгайлаад гарах гэж байхад нь түүнийг саатуулан баривчилсан” гэж мэдэгдсэн байна.

Сэжигтэн монгол залуу өнгөрсөн оны хоёрдугаар сард тус улсад ирсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Эх сурвалж: news.yahoo.co.jp

Б.НАНДИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10