Dark Light
Нийгэм | 2024-06-19

Загас: Эерэг сайхан үйл явдалтай учрах болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр бусдын хүсэлт саналыг яаран хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Өөрийн толгойгүй, бодлогогүй байдал санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Ажлаа сайн анхаарч, шийдвэрээ дахин хянах хэрэгтэй. Ялихгүй алдаа дутагдал л таны нөр их хөдөлмөр, холын төлөвлөөгөөг чинь нурааж болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. 

Үхэр: Ажлын хамтрагч эсвэл сайн найз нөхдийн тусламжтай өөртөө ашигтай тал олж авна. Энэ нь санхүүгийн шинэ эх үүсвэр олох боломж олгоно. Зарим хүмүүс ажлын орчин эсвэл мэргэжлийн чиглэлээ солих бололтой. Маш сайн эргэцүүлэн бодож шийдвэр гаргаарай. Амжилт тийм ч хялбар ирэхгүй болов уу. Өөртөө анхаарал тавьж, хуурамч хүмүүсээс хол байхыг од эрхэс сануулж байна. 

Ихэр: Өөрийн боломжийг хэт дөвийлгөхөөс зайлсхий. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Хувийн амьдрал, аж ахуйн ажлуудаа цэгцлэхэд сайн өдөр. Бусдад туслах юм бол буян буцаад ирнэ. Тусламж эрсэн хэн нэгэнд гараа сунгахаас бүү цааргал. Хүмүүстэй эелдэг харьцаж заримдаа өөрийн эрх ашгаа золиослоход бэлэн бай. 

Мэлхий: Өнөөдөр танд ирэх гэнэтийн бэлэг, сайхан мэдээ нь гуниглаж үймэрсэн сэтгэлийг бага ч болов тайвшруулж чадна. Энэ өдөр хийсэн аливаа гэрээ хэлэлцээр тань амжилттай болох болно. Богино хугацааны аялал эсвэл ажил хэргийн томилолт зэрэг нь таны төлөвлөсөн ажил биш ч амжилттай байх болно. Залуу мэлхийнхэн эсрэг хүйстэнтэйгээ мөрөөдлийнхөө харилцааг үүсгэж магадгүй. 

Арслан: Өнөөдөр бодол санаагаа цэгцэлж өмнөх ажилдаа л төвлөрөн ажиллахыг хичээ. Алдаа дутагдал гаргаад байхгүй ч ажил тань санасан шиг хурдацтай явахгүй байна. Санхүүгийн хувьд таатай бус байгаа болохоор аливаа хэрэггүй зардлаа танасан нь дээр гэж зөвлөж байна. Олны хөлийн газраар явахгүй байсан нь дээр. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болон томоохон худалдан авалтыг хойшлуул. 

Охин: Өдрийн ихэнхийг тооцоолоогүй саад тотгор, хэн нэгний санаандгүй гаргасан алдаа зэрэг нь нэлээд саатуулж орхино. Ажил хэрэгтээ хөнгөн хуумгай хандалгүй, эрүүл саруул ухаан болон олон жилийн дадлага туршлага дээрээ үндэслэн хийгээрэй. Энэ нь таныг амжилтад хүрэхэд ихээхэн туслах болно. Бүхий л ажил хэрэг болон хувийн амьдралдаа санал санаачилгатай, буцаж цуцашгүй байж одоогийн хүрсэн байр сууриа бататгаарай. 

Жинлүүр: Ажиллаж, амьдарч байгаа орчноо өөрчлөхийг хүснэ. Зарим асуудлыг арай өөр өнцгөөс олж харахыг хичээ. Зүгээр суухыг хүсэхгүй бол ямар ч хамаагүй шинэ орчин нөхцөлд очихыг эрмэлз. Энэ өдөр бүх зүйл сэтгэлд нийцэхгүй тул юу ч хийсэн хүндрэлтэй юм шиг санагдана. Харин таны төрөлхийн тайван, буурь суурьтай байдал нь хувирамтгай байдлыг засаж залруулах болно. 

Хилэнц: Юу ч тохиолдсон өөрийн байр суурийг хамгаалахад бэлэн байгаарай. Таны хувьд үргэлж итгэл найдварыг бэлэглэж байдаг сайхан хүмүүстэй уулзаж асуудлаа хуваалцаж болно. Бодож боловсруулсан зорилгодоо хүрэхэд мухардалд орж болзошгүй тул аливаа эрсдэл, тулгарч болох бүхий л зүйлд бэлтгэлтэй, тооцоотой байхыг анхааруулж байна. 

Нум: Өсөн нэмэгдэж байгаа дур булаам байдал тань бүхий л сорилт шалгалтыг даван туулж, амжилтад хүрэхэд тусална. Хайр дурлалын харилцаа романтик болзоогоор дуусгавар болохгүй байх. Гэхдээ хэт сэтгэлийн хөдлөлдөө автахгүй байхыг анхааруулж байна. Өр зээл тавих эсвэл хөрөнгө оруулалт авч болох юм. Эхэлсэн ажлаа дуусгаж үр дүнг нь үзээрэй. 

Матар: Ажил хэрэг нэлээдгүй анхаарал болгоомжтой байхыг шаардах болно. Хийж буй бүхий л зүйлдээ анхаарлаа сайтар төвлөрүүлж, хувийн зохион байгуулалт сайтай ажиллахыг зөвлөж байна. Сайн муу ямар ч зүйлд сэтгэл санаагаа хувиргахгүй, эвтэйхэн хандвал таагүй нөхцөл байдлаас гарч чадна. Энэ өдөр их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой ажилд таатай биш. Бодлогогүй алхам хийвэл санхүүгийн асуудалд орж магадгүй.

Хумх: Сайн муу үйл явдал хосолсон өдөр болно. Ажил хэргийн асуудал аясаар бүтэж танд урам зориг нэмэх болно. Ачаалал ихтэй өдөр байх ч та түүртэлгүй ард нь гарч чадна. Гэхдээ зарим нэг харилцаан дээр ойлгомжгүй асуудал үүснэ. Илүү анхааралтай байвал үүсэх таагүй асуудлаас холдож чадна. Уур уцаараа барьж, тэвчээртэй хандахыг сануулж байна. 

Загас: Өнөөдөр эерэг сайхан үйл явдалтай учрах болно. Болж буй үйл явдалтай амархан зохицож чадвал та сэтгэл хангалуун үлдэх болно. Өнөөдөр хуучны дуусаагүй ажлаа хийж гүйцээ. Ажил хэргийн холбогдолтой аливаа гэнэтийн шийдвэр гаргахад тохиромжгүй. Хамт олондоо зарим нэг чухал зүйлийг даатгахад алдахгүй гэдэгт итгэлтэй байж болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10