Dark Light
Нийгэм | 2024-06-19

Өдрийн сайн цаг нь хулгана, бар болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 13

2024.06.20 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН

НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал ирнэ.

Наран ургах, шингэх: 04.53-20.55

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 6 сарын 20, Бархасбадь гараг. Билгийн тооллын давхарласан 13, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:53-20:55. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10