Улаанбаатар хотод 20:00 цаг хүртэл усархаг бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог бөгөөд өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай тул аянга, цахилгаантай үед дараах зүйлийг анхаарна уу.
- Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх;
- Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх;
- Радио, телевиз, гар утас зэргийг унтраах;
- Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;
- Машин дээр аянга буусан ч дотогш дамжиж орохгүй тул цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух;
- Модноос 4 метрээс дээш зайд холдож доош суух;
- Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх;
- Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антеныг брезент буюу даавуугаар бүтээхийг анхааруулж байна.

АДМИН








Нийгэм






