Dark Light
Нийгэм | 2024-06-20

ТАНИЛЦ: Их, дээд сургуулиудын элсэлтийн хуваарь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Элсэлтийн ерөнхий шалгалт 2024 оны долдугаар сарын 4-7-ны өдрийн хооронд болно. Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломжтой. Энэ жил ЭЕШ-д 35939 шалгуулагч бүртгүүлээд байна.

12 дугаар ангиа төгсөж байгаа сурагчдын хувьд мэргэжил сонголт хамгийн чухал. Мөн элсэх сургуулиа ч сонгоход амаргүй. Энэ жил их, дээд сургуулиуд цахимаар элсэлтээ авахаар болсон. Тэгвэл 2024-2025 оны их, дээд сургуулийн бүртгэлийг 2023 оны БШУЯ-аас гаргасан дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбийн дагуу топ 20 их сургуулийн элсэлтийн бүртгэлийн хугацаа болон бүртгүүлэх системийг танилцуулж байна. 

1. МУИС /Монгол улсын их сургууль/ Элсэлтийн бүртгэл 2024 оны зургаадугаар сарын 3-ны 09:00 цагт эхэлж долдугаар сарын 8-ны өдрийн 12.00 цагт дуусна. 

Бүртгэл: https://burtgel.num.edu.mn/ системээр явагдана. МУИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/Elselt.NUM 

2. АШУҮИС /Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/ Элсэлтийн бүртгэл 2024 оны зургаадугаар сарын 3-наас 2024 оны долдугаар сарын 9-ний өдрийн 16:00 цаг хүртэл https://mnums.xcloud.mn/auth/login?ReturnUrl=%2F системээр явагдана. АШУҮИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/mnums.edu.mn/ 

3. ШУТИС /Шинжлэх ухаан технологийн их сургууль/ Элсэлтийн бүртгэл 2024 оны тавдугаар сарын 30-нд эхэлсэн. Ур чадварын бүртгэл долдугаар сарын 7-ны 18.00 цагт болно. Бусад бүртгэл долдугаар сарын 9-ны 18.00 цаг хүртэл https://elselt.edu.mn/ системээр явагдана. ШУТИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/www.must.edu.mn 

4. МУБИС /Монгол улсын боловсролын их сургууль/ Долдугаар сарын 4-10-ны өдрийн хооронд дараах хаягуудаар элсэлтээ авна. Элсэлтийн нэгдсэн сан: https://burtgel.msue.edu.mn/ системээр явагдана. МУБИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/MSUE1951 

5. ХААИС /Хөдөө аж ахуйн их сургууль/ Элсэлтийн бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд эхлэж, 2024 оны долдугаар сарын 19-ны өдөр хүртэл https://elselt.muls.edu.mn/ системээр явагдана. ХААИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/muls.mn 

6. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль. Элсэлтийн бүртгэл 2024 оны зургаадугаар сарын 19-ны өдөр эхэлсэн. Элсэлтийн нэгдсэн сан: https://www.gmit.edu.mn/registration.html Нүүр хуудас: www.gmit.edu.mn 

7. Санхүү, эдийн засгийн их сургууль. Элсэлтийн бүртгэл 2024 оны тавдугаар сарын 1-нд эхэлж, долдугаар сарын 6 хүртэл https://admission.ufe.edu.mn/ сайтаар явагдана. СЭЗИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/ufe.edu.mn/ 

8. Отгонтэнгэр их сургууль Элсэлтийн нэгдсэн сан: https://elselt.otu.edu.mn/home Нүүр хуудас: http://otgontenger.edu.mn/ 

9. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль. Нүүр хуудас: university@monos.mn Нүүр хуудас: http://monos.edu.mn/ 

10. СУИС /Соёл урлагийн их сургууль/ Элсэлтийн бүртгэл 2024 оны тавдугаар сарын 15-нд эхэлж, долдугаар сарын 8-ныг хүртэл https://burtgel.mnuac.edu.mn/#/shome системээр явагдана. Нэмэлт мэдээллийг https://www.facebook.com/mnuac.edu.mn хуудсаар авна. 

11. Сити их сургууль Элсэлтийн бүртгэл: 2024.06.10–2024.08.30 хүртэл www.citi.edu.mn системээр явагдана. Мөн "СИТИ" Их сургуулийн А байрны 201 тоотод очиж бүртгүүлэх боломжтой. 

12. Мандах их сургууль Элсэлтийн бүртгэл: http://elselt.mandakh.mn/ Нүүр хуудас: http://mandakh.edu.mn/ 

13. Олон улсын Улаанбаатарын их сургууль. Элсэлтийн бүртгэл оны долдугаар сарын 6-аас эхэлнэ. Хичээлийн 1, 2 дугаар байранд элсэгчдийг бүртгэнэ. ОНЛАЙН ЭЛСЭЛТ: https://elselt2024.iuu.edu.mn/ 

14. Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Элсэлтийн бүртгэл: https://elselt.humanities.edu.mn/Course 

15. Этүгэн их сургууль. Элсэлтийн бүртгэл эхэлсэн: http://burtgel.etugen.edu.mn/ 

16. ДХИС /Дотоод хэргийн их сургууль/ Элсэлтийн бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлж, долдугаар сарын 8-ны 17.00 цаг хүртэл http://elselt.uia.gov.mn/home системээр явагдана. ДХИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/UniversityofInternalAffairs 

17. Идэр их сургууль. Элсэлтийн бүртгэл эхэлсэн https://study-foreign.ider.edu.mn/ 

18. ИЗОУИС /Их засаг олон улсын их сургууль/ Элсэлтийн бүртгэл эхэлсэн: https://izis.xcloud.mn/ 

19. Шинэ монгол технологийн дээд сургууль. Эеш-гүй өдрийн ангийн шууд элсэлт: http://admission.nmit.edu.mn:8080/register.htm 

20. Үндэсний техникийн их сургууль. Элсэлтийн бүртгэл эхэлсэн: http://utisonline.unicon.mn/enroll

С.ОТГОН

Б.НАНДИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10