Dark Light
Нийгэм | 2024-06-20

Говь-Алтай аймгийн 18 сумаас 16 нь тэгш ойтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Тэгвэл энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байна. Тэгш ойтой сумдын баяр наадмын тов эхнээсээ гарчээ. Говь-Алтай аймаг 18 сумтайгаас 16 нь 100 жилийн ойгоо тэмдэглэх юм. Харин Хэнтий аймгаас ганцхан Норовлин сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэмдэглэлт сумууд болон өдрийг танилцуулъя: 

Завхан аймгийн арван сум тэгш ойтой: 

Баянтэс сум: Долдугаар сарын 19, 20-нд, 

Баянхайрхан сум: Долдугаар сарын 20, 21-нд, 

Сонгино сум: Долдугаар сарын 21, 22-нд, 

Сантмаргаз сум: Долдугаар сарын 26, 27-нд 

Дөрвөлжин сум: Долдугаар сарын 20, 21-нд, 

Ургамал сум: Долдугаар сарын 19, 20-нд 

Отгон сум: Долдугаар сарын 18, 19-нд, 

Цагаанхайрхан сум: Долдугаар сарын 19, 20-нд 

Шилүүстэй сум: Долдугаар сарын 17, 18-нд 

Яруу сум: Долдугаар сарын 26, 27-нд болно. 

Архангай аймгийн таван сум тэгш ойтой: 

Батцэнгэл сум: Долдугаар сарын 20, 21-нд, 

Хайрхан сум: Долдугаар сарын 19,20,21-нд 

Чулуут сум: Долдугаар сарын 15, 16, 17-нд, 

Өлзийт сум: Долдугаар сарын 17, 18-нд, 

Жаргалант сум: Долдугаар сарын 17, 18, 19-нд болно. 

Сүхбаатар аймгийн хоёр сум тэгш ойтой: 

Уулбаян сум: Долдугаар сарын 15-28-ны хооронд, 

Эрдэнэцагаан сум: Долдугаар сарын 15-28-ны хооронд болно. 

Баянхонгор аймгийн гурван сум тэгш ойтой: 

Баацагаан: Долдугаар сарын 17,18,19-нд 

Бууцагаан, Гурванбулаг, Заг сум: Долдугаар сарын 18, 19, 20-нд 

Өлзийт, Жинст сум: Долдугаар сарын 19, 20, 21-нд тэмдэглэнэ. 

Ховд аймгийн таван сум тэгш ойтой: 

Алтай сум: Наймдугаар сарын 18-20-нд, 

Дарви сум: Долдугаар сарын 22-24-нд, 

Мянгад сум: Наймдугаар сарын 19-20-нд, 

Зэрэг сум: Наймдугаар сарын 22-24-нд, 

Цэцэг сум: Наймдугаар сарын 7-9-нд болно. 

Өвөрхангай аймгийн есөн сум тэгш ойтой: 

Богд сум: Долдугаар сарын 26, 27 

Баян-Өндөр сум: Долдугаар сарын 27, 28 

Бат-Өлзий сум: Долдугаар сарын 26, 27 

Баянгол сум: Долдугаар сарын 25, 26 

Баруунбаян Улаан сум: Долдугаар сарын 26, 27 

Тарагт сум: Долдугаар сарын 26, 27 

Гучин-Ус сум: Долдугаар сарын 26, 26 

Төгрөг сум: Долдугаар сарын 25, 26 

Хужирт сум: Долдугаар сарын 25, 26-нд болно. 

Хэнтий аймгийн нэг сум тэгш ойтой: 

Норовлин сум: Долдугаар сарын 17-19-нд болно. 

Хөвсгөл аймгийн гурван сум тэгш ойтой: 

Шинэ-Идэр сум: Долдугаар сарын 17-19-нд 

Галт сум: Долдугаар сарын 17-19-нд 

Тосонцэнгэл сум: Долдугаар сарын 16-18-нд тэмдэглэнэ: 

Дундговь аймгийн таван сум тэгш ойтой: 

Эрдэнэдалай сум: Долдугаар сарын 19-20, 

Дэлгэрцогт сум: Долдугаар сарын 20-21, 

Хулд сум: Долдугаар сарын 22-23, 

Дэлгэрхангай сум: Долдугаар сарын 24-25, 

Сайхан-Овоо сум: Долдугаар 26-27-ны өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.

Дорнод аймгийн дөрвөн тэгш ойтой:

Булган сум: Долдугаар сарын 19, 20-нд,

Баян-Уул сум: Долдугаар сарын 20,21-нд,

Халхгол сум: Долдугаар сарын 21,22-нд,

Матад сум: Долдугаар сарын 22.23-нд тус тус болно.

Дорноговь аймгийн есөн сум тэгш ойтой:

Даланжаргалан сум: Долдугаар сарын 5,6,7-нд,

Иххэт сум: Долдугаар сарын 7,8-нд

Сайхандулаан сум: Долдугаар сарын 9,10,11-нд,

Алтанширээ сум: Долдугаар сарын 17,18-нд,

Айраг сум: Долдугаар сарын 19,20 21-нд,

Дэлгэрэх, Хөвсгөл сум: Долдугаар сарын 15,16-нд,

Мандах сум: Долдугаар сарын 18,19,20-нд,

Хатанбулаг сум: Долдугаар сарын 19,20,21-нд,

Өргөн, Эрдэнэ сум: Долдугаар сарын 24,25,26-нд болно.

Увс аймгийн зургаан сум тэгш ойтой:

Бөхмөрөн сум: Наймдугаар сарын 14, 15

Өндөрхангай сум: Долдугаар сарын 17, 18

Тэс сум: Наймдугаар сарын 8, 9

Зүүн Хангай сум: Долдугаар сарын 21, 22

Өмнөговь сум: Долдугаар сарын 27, 28

Ховд сум: Наймдугаар сарын 20, 21-нд болно.

Булган аймгийн таван сум:

Бугат,

Дашинчилэн,

Сайхан,

Хутаг-Өндөр

Рашаант,

Говь Алтай аймгийн 16 сум:

Алтай,

Баян-Уул,

Бигэр,

Бугат,

Дарви,

Дэлгэр,

Жаргалан,

Тайшир,

Тонхил,

Төгрөг,

Хөхморьт,

Цогт,

Цээл,

Чандмань,

Шарга,

Эрдэнэ сумын 100 жилийн ой тохиож байна.

Төв аймгийн хоёр сум:

Батсүмбэр,

Баян зэрэг нийт 7 сумын тэгш ой тохиож байна.

Сэлэнгэ аймгийн найман сум:

Баруунбүрэн,

Зүүнбүрэн,

Цагааннуур,

Мандал,

Шаамар,

Цагаан нуур,

Eрөө,

Түшиг сумын тэгш ой тохиох юм.

Сумдын тэгш ойн наадмын салхийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумынхан хагална. Тэд ирэх сарын 5-7-нд наадмаа товложээ. Харин Ховд аймгийн Зэрэг сумын 100 жилийн ой наймдугаар сарын 22-24-нд болно. Үүгээр сумдын 100 жилийн ойн баяр наадам дуусах төлөвтэй байгаа юм. Тэгвэл Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 100 жилийн ойн баяргүй байгаа билээ.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00