Dark Light
Нийгэм | 2024-06-20

ААШТ-д оролцох баг тамирчид Йордан улсыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн бөхийн нэгдэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан бөхийн төрлүүдийн U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 06 сарын 22-30 өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдана. 

Тус тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүн өнөөдөр  Йордан улсыг зорилоо. 

Энэ жилийн нас насны УАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн  дасгалжуулагч нар ААШТ-д оролцох баг тамирчдаа удирдан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Энэ дагуу Төв аймгийн чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар 2024 оны ААШТ-д U17 шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллана. 

Холбооны зүгээс нас насны ААШТ-д оролцох багш дасгалжуулагч нарын зардлыг бүрэн хариуцаж байна. 

Мөн энэ удаагийн тэмцээнд манай улсаас анх удаа сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Боргил оролцоно. Дасгалжуулагчаар сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С. Мөнхсүх ажиллана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10