Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас “Акуа гарден” хорооллын талаар тодрууллаа.
-“Акуа гарден” хорооллын асуудал юу болж байна вэ?
-Уржигдар Захиргааны хэргийн шүүх дээр уг асуудал хэлэлцэгдэх байсан. 18-ны өдөр болох ёстой байсан хурал хойшлогдсон. Би шүүх хурлыг хүлээж байгаа. Шүүхийн шийдвэрээр Акуа гарден хорооллын урд талын хоёр блокийг нурааж болно гэвэл бид нураахад бэлэн байна. Өмнөх Засаг дарга нураах шийдвэр гаргасан. Нөгөө талаас нураах шийдвэрийг түдгэлзүүлээд шүүхэд хандсан. Иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд голын хамгаалалтын бүсэд өмнө нь олгогдсон энэ байршил дээр “Акуа гарден” хорооллын урд талын хоёр блок орсон гэж үзээд нураах шийдвэр гаргасан. Үүн дээр шүүх шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр хуулиар хүчин төгөлдөр болмогц нийслэлээс нураахад бэлэн байгаа.
-Шүүхээс нураахгүй гэвэл яах вэ?
-Бид эрх зүйт төртэй улс. Энэ олон иргэн, аж ахуй нэгж, байгууллагын талд гарна гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэ асуудал шийдэгдэх байх. Манай Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Акуа гарден” хорооллын 16, 20 давхар барилгуудыг нураахад ямар барилгын зураг гарах вэ гэдэг дээр гадны байгууллагуудаас туршлага судлан удаа дараа уулзалт хийсэн.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм






