Dark Light
Нийгэм | 2024-06-20

14 сургагч багш бэлтгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-II”, ажлын хэсгээс “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сурталчлан таниулах сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2024 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Тус сургалтаар оролцогчдод Монгол Улсын барилга байгууламжийн газар хөдлөлтийн үеийн тэсвэржилтийн үнэлгээ ба паспортжуулалтын ач холбогдол, Монгол Улсын барилгын норм ба дүрэм, зөвшөөрөл, хяналтын талаар мэдлэг ойлголт өгч, барилгын хийц, төрлөөс хамаарсан газар хөдлөлтийн хүчитгэлийн төрлүүдийг харуулсан сургалтын хэрэглэгдэхүүн болох макет, үзүүлэн самбар виртуал төхөөрөмжийг сургалтын үед хэрхэн ажиллуулах талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан юм.

Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ сургалтыг нээн хэлсэн үгэндээ “Газар хөдлөлтийн хүчитгэлийн макет, үзүүлэн самбар, виртуал төхөөрөмж нь сургалтын төв, сургагч багш, мэргэжилтнүүдийн сургалтын гол хэрэглэгдэхүүн тул сургалтын агуулгыг хичээнгүйлэн суралцаж, үйл ажиллагаандаа өдөр тутам ашиглаж иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт өгөхийг хүсье” хэмээн онцоллоо.  

Сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 14 алба хаагч хамрагдан сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10