Dark Light
Нийгэм | 2024-06-20

Нум: Ажил төрөлд тооцоотой, төлөвлөгөөтэй хандаарай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Санхүүгийн хувьд ахиц дэвшил гарсан өдөр болно. Таны төлөвлөж байсан ажил үйл төлөвлөгөөний дагуу явагдаж болохуйц нөхцөл байдал үүснэ. Ашигтай худалдан авалтуудыг хийж, материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Гэхдээ хувь тавилан таныг урьдын адил туршиж, сорьж байж мэднэ. Та өөрийн асуудлыг бусдад үүрүүлж, дарамт болох гэсний хэрэггүй.

Үхэр: Амьдралдаа хийх хамгийн дуртай зүйлээ бодож төлөвлө. Гадаад төрхдөө анхаарах, гоо сайхандаа илүү цаг гаргах нь танд таатай санагдана. Өнөөдөр таны зарим хүсэл мөрөөдөл амьдрал дээр биеллээ олох сайхан боломж нээгдэж байна. Хамт олны дунд өөрийн орон зай, байр сууриа бий болгож, эрч хүчээ мэдрэх болно.

Ихэр: Таны ухаалаг, бусдыг өөртөө татах чадвар олон хүний анхаарлыг татаж мэднэ. Гэхдээ бусдын үзэл санааг өөрт ашигтайгаар чиглүүлж чадахгүй. Арилжаа наймаа, хувийн бизнест ахиц дэвшил гарахгүй тул онц шаардлагагүй эсвэл эрсдэл дагуулах зүйлээс хол байхыг зөвлөж байна. Санхүүгийн байдлаа хянах хэрэгтэй байна.

Мэлхий: Яаралтай хийж дуусгах ажлын дундуур гэнэтийн үүрэг даалгавар орж ирнэ. Гэхдээ та бүгдийг амжилттай дуусгах болно. Таны хувьд үр бүтээлтэй, амжилттай өдрүүдийн нэг байх болно. Дарга удирдлагууд таныг үнэлж, ихээхэн урам зоригийг авах болно. Өөртөө итгэлтэй, өөдрөг санаа бодол тань хуримтлагдсан асуудлаа шийдэхэд тусална.

Арслан: Ажлын байрны орчинд ямар нэгэн өөрчлөлт, халаа сэлгээ болж магадгүй. Санамсаргүй үйл явдал өрнөх магадлал өндөр байна. Ажил хэргийн арга заль, эв дүйтэй байдал тань бусдын сонирхлыг татна. Хувийн харилцаа идэвхэжнэ. Ганц бие хүмүүс гэр бүл болох хүнтэйгээ учирч магадгүй.

Охин: Нийгмийн уур амьсгал таныг таагүй зүйлд татан оролцуулах магадлалтай тул бүх зүйлийг даган хуйларч болохгүй. Тодорхой нөхцөл байдал таныг өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрх ашгийн төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шаардлага тулгарна. Амьдралын үнэт зүйлээ хамгаал. Үзэл бодолдоо үнэлэлт өгч, цаашдын ажил хэргээ өргөжүүлэхийг од эрхэс зөвлөж байна.

Жинлүүр: Учраа ололцоход төвөгтэй, үг яриа нийлдэггүй хүмүүсийн дунд байвал ихээ хэн ганцаардлын мэдэрч магадгүй. Таны ажлын онцлог эсвэл зарим нэг нөхцөл байдлын улмаас ховор тохиолдох учрал болж мэднэ. Хэрэггүй зүйлд сэтгэл санаагаа зовоох хэрэггүй. Учир нь танд тохиолдох бүх адал явдлууд хурдан дуусах болно.

Хилэнц: Итгэмтгий цайлган зангаасаа болж буруу сэтгэлтэй хүнд уруу татагдаж мэднэ. Хийсэн алдаагаа залруулахад нэлээд бэрхшээлтэй байх болно. Амлалт өгөх эсвэл бусдад найдан хайран цаг заваа үрэх хэрэггүй. Таны амьдралын хэмнэл болон бие махбодыг эрүүлжүүлэх төрлийн спортоор хичээллэ.

Нум: Ажил төрөлд тооцоотой, төлөвлөгөөтэй хандаарай. Ёс зүй болон хууль дүрмийг баримталж чадахгүй бол өөрийнхөө эсрэг хүмүүсийг турхирч, бусдын дургүйцлийг ихээр өдөөнө. Бусадтай харилцахдаа эв зүйгээ ололцохгүй бол хийсэн сайн бүхэн тань орвонгоороо өөрчлөгдөхөд хүрч мэднэ. Энэ өдөр багагүй ачаалалтай байх боловч таагүй хандлагыг зөв тийш эргүүлж чадна.

Матар: Материаллаг байдал нэмэгдэх боломж гарна. Мэргэжлийн хүрээллээ өргөжүүлэн, шинэ орлогын эх үүсвэрийг олж авна. Шинэлэг өөрчлөлтөд таатай. Бизнесийн гарааны цогц төлөвлөгөө хийхэд тохиромжтой байна. Өөрийн авьяас билэг, ур чадвараа бусдад бишрүүлэх боломж гарна. Шинэ эх үүсвэрээс орлого олох боломжийг хай.

Хумх: Огцом хурц ааш гаргах юм бол таны үг, үйлдэл нь хайртай хүнээ цааш түлхэх шалтгаан болно. Тэвчээртэй гэдгээ харуулж, зарим зүйл дээр бууж өгсөөр өөрийгөө зөв талаас ойлгуулж болох юм. Мөн хэт шударга байдал гаргадаг зан тань зарим үйл явдлыг таагүй болгох нөхцөл гэж үзэх хэрэгтэй.

Загас: Мөнгө санхүүгийн байдал санамсаргүй нөхцөл байдлаас хамааран ялимгүй муудах талтай. Ямар ч тохиолдолд өр зээл тавилгүйгээр, хэмнэлт хийн үрэлгэн байдлаа танах хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудлаас болж урам хугаралт үүсэж магадгүй. Ямар нөхцөл байдалд орсноос үл хамааран өөрийн нухацтай, ухаалаг зангаа ашиглаж бүх асуудлын ард гарч чадна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10