Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо буюу Гачууртын эцсээс Шар хоолой руу автозам барих ажил үе шаттайгаар хийгдэж байгаа. Энэ жилийн төсөвт 3 км замын ажлыг төлөвлөөд тендер зарлаж, гүйцэтгэгч компани шалгарсан ч замын ажил хийгдэхгүй байгаатай холбоотойгоор тус хорооны иргэдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан тайлбар өгч, уулзалт хийлээ.
Тендерт дөрвөн компани өрсөлдөж ажил гүйцэтгэх компани шалгарсан. Гэвч шалгарч чадаагүй компани нь гомдол гаргасан бөгөөд үүнийг нь хуулийн дагуу хянаж шалгах шаардлагатай учраас автозамын ажил хойшлоод байна. Тиймээс бороо хуртай энэ үед иргэдийн зорчиж буй шороон замыг хайрга асгаж тэгшлэх ажлыг хийнэ гэв. Мөн үүсээд буй маргааныг шийдвэрлэж, автозамын ажлыг удахгүй эхлүүлнэ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээлж байна.
АДМИН








Нийгэм






