Dark Light
Нийгэм | 2024-06-20

Улаан луу өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 14 аргын тооллын 2024.06.21 / БААСАН ГАРАГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал арвидна. Наран ургах, шингэх: 04.53-20.55

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус

Аргын тооллын зургаадугаар сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 14, Эрхтний тэнгэрт одтой, улаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 04:53-20:55. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10