21 настай, эмэгтэй Ж нь СБД-ийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 12:50 цагийн орчимд гараад сураггүй алга болсон. Содон шинж тэмдэг: 170 орчим өндөртэй, 70-75 орчим жинтэй, цагаан царайтай, мөрөө давсан урт хар бор үстэй, бага зэрэг бөгтөрдүү урагшаа тонгойж явдаг, том том хурдан алхдаг. Гэрээсээ гарахдаа хар өнгийн бомбор куртик, куртикний ард цагаан улаан өнгө хосолсон тогорууны зурагтай, хар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн цагаан ултай пүүз, улбар шар өнгийн цүнх үүрч, бор өнгийн нарны шилтэй гарсан. Амина гэж өөрийгөө бусдад танилцуулдаг.
Тухайн иргэний талаар цагдаагийн байгууллагын 102, 990326296 99141501 дугаарт мэдээлэл ирүүлнэ үү. Нууцлалыг чанд хадгална. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна.

АДМИН








Нийгэм






