Dark Light
Нийгэм | 2024-06-20

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замаар зорчигч тээвэрлэж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Тавантолгой төмөр зам” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК-иуд “Төмөр замаар зорчигч тээвэрлэх” хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Цогтцэций суманд байрлах Тавантолгой өртөөнөөс Ханбогд суманд байрлах Гашуунсухайт өртөөний чиглэлд ЭТТ ХК-ийн Гашуунсухайт Чингэлэг тээврийн терминалын ажилчдыг тээвэрлэх аяллыг 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс амжилттай эхлүүллээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчдыг аюулгүй, түргэн шуурхай, тав тухтай тээвэрлэх зорилготой тус аялал нь Тавантолгой- Гашуунсухайт, Гашуунсухайт- Тавантолгой чиглэлд долоо хоногт нэг удаагийн давтамжтайгаар аялах ба одоогийн байдлаар 153 зорчигчийг тээвэрлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10