Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан долдугаар сарын 10-16-ны өдөр хүртэл зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй. Мөн долдугаар сарын 11 болон 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүй болсныг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ. Зорчигч та бүхэн аяллаа эрт төлөвлөж, өөр тээврийн хэрэгсэл сонгон үйлчлүүлээрэй хэмээжээ.

АДМИН








Нийгэм






