Dark Light
Нийгэм | 2024-06-21

400 тн ус сорууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт 6 удаагийн дуудлага, мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, 7 автомашин, 4 мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа. 

Өнөөдөр /2024.06.21/ бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлж байна. 

ИЙМД ИРГЭД

Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах 

Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10